Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

УБ хотын Өвлийн наадмаар цана, нохой чаргаар гулгавал 50% ХӨНГӨЛӨЛТ үзүүлнэ

Жил бүр хаврын эхэнд сард Нийслэлийн аялал жуулчлалын газраас зохион байгуулдаг “Улаанбаатар өвлийн наадам”-ыг хоёрдугаа сарын 03, 04-ний өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулахаар болжээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн аялал жуучлалын газраас бэлтгэлээ. Наадмын үеэр зохион байгуулагддаг арга хэмжээ нь уламжлалт болон орчин үеийн гэсэн хоёр хэсэгтэй бөгөөд уламжлалт арга хэмжээний хэсэгт үндэсний урлагийн […]

Өвлийн хүйтэнд хүүхдээр ХУРДАН МОРЬ унуулах нь зөв үү…

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх, хүйтний улиралд хүүхдээр хурдан морь унуулахгүй байх талаар Монгол Засгийн газарт зөвлөмж хүргүүллээ. Тус зөвлөмжийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ТАНАА Комисс жил бүр хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх, хүйтний улиралд хүүхдээр […]

Бөхчүүдийн “Хийморь далласан аялгуу” концерт болно

Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг “Хийморь далласан аялгуу” тоглолтод бөхчүүд оролцож, ая дуугаа өргөдөг билээ. Уламжлал болсон уг тоглолт ирэх хоёрдугаар сарын 2-нд Монгол бөхийн өргөөнд болно. Монгол бөхийн өргөөний 20 жилийн ойд зориулсан бөхчүүдийн урлагийн тоглолтод сайхан дуулдгаараа алдартай улсын арслан Н.Батсуурь, улсын гарьд Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Батмөнх, Б.Соронзонболд, харцага А.Бямбажав, О.Хангай, […]

Монгол улсын гурван сая дахь иргэн болсон Х.Монголжин охин ГУРВАН НАС хүрлээ

Монгол Улсын гурван сая дахь иргэн болж мэндэлсэн Х.Монголжин охин өнөөдөр гурван нас хүрч байна. Өмнөговь аймгийн Даланзадгад суманд одоогоос гурван  жилийн өмнө буюу 2015 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн өглөөний 08.27 цагт Э.Хатанболдын эхнэр Г.Аззаяа амаржиж, Монгол Улс гурван сая иргэнтэй болсон юм. Засгийн газрын тогтоолын дагуу гурван сая дахь иргэнийг хоёр өрөө байр […]

100 айл орчимд төвлөрсөн БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ЗАХ-ыг үе шаттай НҮҮЛГЭНЭ

НИТХ-ын тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу бидний нэрлэж заншснаар 100 айл орчимд төвлөрсөн барилгын материалын захыг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах, судалгаа хийх, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Холбогдох санал дүгнэлтийг ирэх сарын 15-ны дотор НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулахыг ажлын хэсэгт даалгав. Мөн […]

Баянзүрхчүүд 4 дэх жилдээ ‘’Донор’’-ын эгнээнд нэгдэв

Дэлхийн цусны донорын өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс ‘’Донор’’-ын өдөрлөгийг амжилттай зохион байгуулав. “Бүгдээрээ бэлэглэж, бусдыгаа аваръя’’ уриан дор Баянзүрх дүүрэгт 4 дэх жилдээ зохион байгуулсан өдөрлөгт Баянзүрх дүүргийн ИТХ-ын ажлын алба, Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албадын мэргэжилтнүүд болон иргэд идэвхитэй оролцлоо. Энэхүү […]

Орон нутгийн замын нөхцөл байдлын мэдээ

Ойрын өдрүүдэд хүйтны эрч чангарч, өдөртөө -32 хэм, шөнөдөө -47 хэм хүртэл хүйтэрч байгаатай холбоотойгоор Автотээврийн үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлага, хяналтын төвөөс улсын чанартай авто замуудын бүх чиглэлд байнгын хяналт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Элсэн тасархай-Хархорин чиглэлийн 336-333 км-ийн хооронд цасаар шуурч, зорчих хэсэг нарийссан тул “Хархорин-АЗЗА”-аас ухмалуудын шуурсан хэсгүүдийг цасыг шууж цэвэрлэж, зорчих […]

ШУУРХАЙ МЭДЭЭ: АИ80, АИ92 Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг ТЭГЛЭЛЭЭ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаас АИ-92, А-80 бензиний онцгой албан татварыг цуцлахаар шийдвэрлэжээ. Мөн Дорноговь аймгийн Алтан Ширээ суманд Нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэр гаргасан байна. Алтан Ширээ сумын нутаг дахь 150 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авахаар болжээ. Тус талбай нь Сайншандаас 20 км-ийн зайтай. Бүтээн байгуулалтын ажлуудыг энэ оны хоёрдугаар […]

“Voice of Mongolia” шоуны YOUTUBE сувгийн хандалт НЭГ САЯ болжээ

“The Voice of Mongolia” шоуны анхны дугаар өнгөрсөн ням гарагт үзэгч та бүхэнд хүрсэн билээ. Дэлхийн хамгийн их үзэгчтэй энэхүү шоуг “Монгол” телевиз албан ёсны эрхтэйгээр эх орондоо зохион байгуулж байгаа бөгөөд эхний дугаараас л оролцогчдын  авьяас чадварыг үзэгчид гайхан биширсээр байна. Тэр ч утгаараа “The Voice of Mongolia” шоуны Youtube сувгийн үзэлт хоёр өдрийн […]

Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлд АНХААРНА гэв

Шадар сайд Ө.Энхтүвшин Үндэсний чанарын хөтөлбөрийн хэрэгжилтийг 2017 онд хэрхэн хангасан хийгээд 2018 онд тус хөтөлбөрийн хүрээнд ямар үйл ажиллагаа явуулахаа хэлэлцэхээр Үндэсний чанарын зөвлөлийг хуралдуулав. Үндэсний чанарын хөтөлбөрийн үндсэн зорилго нь иргэдийн эрүүл мэнд, амь нас, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хамгаалах, дотоод, гадаадын зах зээлд өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, үндэсний эдийн […]