Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ГОВИЙН БҮСИЙН аймгийн иргэдтэй уулзана

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны нэгдүгээр сарын 24-28-ны өдрүүдэд зүүн болон говийн бүсийн зарим аймгийн иргэдтэй дараах хуваарийн дагуу уулзана. 2018.01.24-ний өдөр Хэнтий 2018.01.25-ны өдөр Дорнод 2018.01.26-ны өдөр Сүхбаатар 2018.01.27-ны өдөр Дорноговь 2018.01.28-ны өдөр Говьсүмбэр аймгийн иргэдтэй 15:00 цагаас тус, тус уулзана. Төрийн тэргүүн 2018 оны нэгдүгээр сарын 14-21-ний өдрүүдэд нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, […]

Архи худалдах ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ-ийг хүчингүй болголоо

Сүүлийн үед хүн амын төвлөрөл, бүтээн байгуулалттай холбоотойгоор орон сууцны нэгдүгээр давхарт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл авахаар тус албанд хандах явдал ихэссэн. Үүний дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газартай хамтран ажиллаж,  3 аж ахуйн нэгж хууль тогтоомжийг зөрчиж орон сууцны зориулалтыг өөрчлөн гэрчилгээ гаргуулсныг илрүүлж согтууруулах […]

Манай улс анх удаа “Лазерын судалгааны лаборатори”-той боллоо

Манай улс анх удаа “Лазерын судалгааны лаборатори”-той боллоо. Энэ лабораторийг ашиглалтад оруулснаар дэлхийн түвшний судалгааг дотооддоо хийхээс гадна лазерийн чиглэлийн мэргэшсэн мэргэжилтнүүдийн сургалтын орчинтой болж байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд МУИС-д түшиглэн 1,2 сая ам.доллар буюу 3 тэрбум орчим төгрөгийн өртөг бүхий орчин үеийн “лазерын судалгааны лаборатори” байгуулсан. […]

“УЛААНБААТАРЫН ӨВЛИЙН НААДАМ 2018” ирэх сарын 3, 4-нд болно

Тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчны улирлын хугацааг уртасгах, өвлийн улиралд Улаанбаатар хотод ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатарын өвлийн наадам”-ыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран жил бүрийн хоёрдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Улаанбаатарын өвлийн наадам нь гадаад дотоодын жуулчдад […]

УУХҮЯ: Газрын тосны худалдаа эрхлэгчдийн анхааралд!

Уул уурхайн сайдын 2013 оны 171 дүгээр тушаалаар баталсан “Газрын тосны бүтээгдэхүүний тусгай зөвшөөрөлтэй холбоотой нарийвчилсан журам”-ыг УУХҮ-ийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн А/08 дугаар тушаалаар шинэчлэн баталлаа. Шинэчилсэн журмыг ЭНДЭЭС татаж авах боломжтой

Лондон хүртэл Тэмээтэй аялах Н.Байгалмаа Говь-Алтай аймагт очжээ

Монголоос Их Британийн Лондон хүртэл 12 мянган км газрыг тэмээгээр туулах Н.Байгалмаа бүсгүй Говь-Алтай аймагт очжээ. Түүнийг Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.Ганзориг, Аймгийн Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Б.Алтайбаатар, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Д.Баттайван болон Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Цагдаагийн газар, хэвлэл мэдээлэл, нутгийн иргэдийн төлөөлөл тосон авч хүндэтгэл үзүүллээ. Тэрбээр […]

Европын холбоо Монгол Улсыг “хар жагсаалт”-аас гаргалаа

Европын Холбооны гишүүн орнуудын сангийн сайд нар өчигдөр гарагт Брюссель хотноо хуралдаж, “хар жагсаалт”-аас Монгол Улсыг гаргахаар шийдвэрлэжээ. Сангийн сайд нарын зөвлөл хуралдаж энэхүү жагсаалтад бусад 16 орны хамт Монгол Улсыг оруулаад байсан юм. Үүний дараа Монгол Улсын Засгийн газар тогтоол баталж татварын асуудлаар сайн засаглалын зарчмуудаа хоёр жилийн хугацаанд сайжруулах үүргийг хүлээсний үндсэн дээр […]

Ээждээ туслан ХОГ ТҮҮДЭГ байсан Тайландын Мисс

Тайландын 2016 оны миссийн амьдрал, хувь тавилан олон хүний зүрх сэтгэлийг шимшрүүлээд байна. Өдгөө 19 настай Минт Ханиттха хүнд хэцүү амьдралд өсөж торнисон ч үе тэнгийнхээ охид бүсгүйчүүдтэй эн зэрэгцэн өрсөлдөж, гоо бүсгүйн титмийг хүртэж чадсан байна. Түүний ээж хог түүж амьдралаа залгуулдаг нэгэн бөгөөд гоо бүсгүй ээжийнхээ хамтаар хуванцар сав цуглуулан тушааж, өдөр хоногийг […]

Төв талбайд талбайд Их Британийн Парламентийн ордныг мөсөөр урлажээ

Монгол Улс, Их Британи Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиож буй юм. Ойг тэмдэглэх хүрээнд Их Британи Улсын Элчин сайдын яамны захиалгаар хоёр улсын дипломат харилцааны бэлэг тэмдэг болох Британийн Парламентийн ордон болон Битлз хамтлагийн хөшөөг мөсөөр урлан Д.Сүхбаатарын талбайд байршуулсан байна. Тус мөсөн баримлыг Улаанбаатар хотод албан ёсоор хүлээлгэн […]

Налайх дүүргийн ЭМТ-д ТҮРГЭНИЙ МАШИН гардуулав

Япон Монголын хамтарсан Токуда Монгол сангийн хөрөнгө оруулалтаар өнөөдөр Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашин хүлээлгэн өглөө. Түргэн тусламжийн автомашин гардуулан өгөх үйл ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн ТөлөөлөгчдийнХурлын дарга С.Амарсайхан, Токуда Монгол сангийн төлөөлөгч Р.Жигжид, дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, засаг даргын орлогч Х.Анхбаяр, Эрүүл мэндийн төвийн дарга Л.Байгаль болон бусад албаны хүмүүс оролцлоо. Энэ […]