Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Тэшүүрийн олон улсын тэмцээнээс АЛТАН медаль хүртлээ

БНСУ-ын Пёнчан хотод өвлийн олимпийн наадам нээлтээ хийхэд 19 хоногийн хугацаа үлдлээ. Энэ удаагийн олимпийн наадамд манай тэшүүрчид эрхийн нормативыг биелүүлж чадаагүй учраас оролцох боломжгүй болсон. Тэгвэл тэшүүрчин А.Зул оны өмнөхөн Беларусь улсад болсон олон улсын бөөн гараатай тэмцээнээс алтан медаль хүртжээ. Олон улсын бөөн гараатай “Fun to Mass-Stage 4” уралдаанд Англи, Франц, Беларус, Эстон, […]

НҮБ-ын Хүүхдийн сантай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллана

УИХ-ын гишүүн Н.Оюундарь /2018.01.19/-ний өдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Алекс Хайкенсийг хүлээн авч уулзав. УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Оюундарь төлөөлөгч Алекс Хайкенсд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт, шалгалт хийж, холбогдох санал дүгнэлт гаргах ажлын хүрээнд хийсэн ажлуудаа […]

Реалити шоуны од Ким Кардашьян хүүхдэдээ ЧИКАГО хэмээх нэр өгчээ

Реалити шоуны од Ким Кардашьян, рэпер Канье Уэст нар гурав дахь хүүхдэдээ нэр хайрлалаа. Тэд охиндоо Чикаго гэдэг нэр өгөхөөр шийджээ. Энэ талаар теле од “Twitter” хуудсандаа мэдээлсэн байна. Чикаго бол Канье Уэстийн төрсөн хот юм. Алдарт хос энэ сарын 16-нд гурав дахь хүүхдээ өлгийдөн авсан билээ. Тэдний хүүхдийг тээгч эх төрүүлсэн юм. “Канье бид […]

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулав

Цаг уур орчны шинжилгээний газрын мэдээлснээр  маргаашнаас ихэнх нутгаар, энэ сарын 24-25-нд нутгийн баруун өмнөд хэсгээр цас орж, салхины хурд зарим үед 16-18м/с хүрч цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарах төлөвтэй байна. Иймд малчид шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, хөлдөх, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, малын бэлчээрлэлтэд онцгойлон […]

“Монголд үйлдвэрлэв” төсөл хөтөлбөр ӨНӨӨДӨР эхэллээ

Имарт буюу Скай Хайпермаркет ХХК Үндэсний жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих зорилготой “Монголд үйлдвэрлэв” төсөл хөтөлбөрийг санаачлан эхлүүллээ. Тэд МҮХАҮТ, ХХААХҮЯамтай хамтран Монголын Жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжин ажиллах юм байна. Тус ажлыг хэрэгжүүлэхээр Имарт  болон МҮХАҮТ хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа. “Монголд үйлдвэрлэв” хөтөлбөр нь 5 үе шаттай үргэлжилж Жижиг дунд үйлдвэрлэгч нарт бараа бүтээгдэхүүнээ худалдаалах, олон нийтэд […]

БИЧЛЭГ: Машиндаа угаартаж, ухаан алдсан иргэнийг АВАРЧЭЭ

“Нарантуул” худалдааны төвд байрлах автомашины зогсоол дээр Toyota Pruis маркийн автомашины жолооч Б нь автомашин дотроо угаартаж, ухаангүй болсон байсныг цагдаагийн алба хаагч аварчээ. Хэрэг энэ сарын 17-ны өдрийн 09.30 цагийн орчимд болсон бөгөөд Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч нь Б.Батцоож жолоочид эмнэлэгийн анхан шатны тусламж үзүүлэн амь насаа алдахаас […]

Буриадын дунд сургуульд халдлага болж Алексей Цыденов Монголоос яаралтай буцлаа

Буриадын тэргүүн Алексей Цыденов дунд сургуульд болсон халдлагын улмаас Монголд хийж буй томилолтоосоо яаралтай буцжээ. Буриадад өнөө өглөө дунд сургуульд халдлага гарсан юм. Хамгийн сүүлчийн мэдээллээс үзэхэд халдлага үйлдсэн этгээд нь нэг хүн байсан гэнэ. Халдлагын улмаас гурван сурагч, нэг багш шархаджээ.

Зудын эрсдэлтэй аймгуудад ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН МАШИН өглөө

Эрүүл мэндийн яамнаас хөдөө орон нутгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор мөн зудын нэн их эрсдэлтэй байгаа Булган аймгийн Сайхан сумын эрүүл мэндийн төв, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын эрүүл мэндийн төв, мөн тус аймгийн Яруу сумын  эрүүл мэндийн төвүүдэд түргэн тусламжийн автомашиныг өнөөдөр гардуулан өглөө. Эрүүл мэндийн […]

Олон огтлолцол бүхий ГҮҮРЭН ГАРЦ барих ажил эхэлээ

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Замын цагдаагийн газрын баруун урд уулзвар, төмөр замын 406 дугаар гарам дээгүүр шинээр баригдах олон төвшний огтлолцол бүхий гүүрэн гарцын ажлын газар чөлөөлөлт хийгдэж эхэллээ. БНХАУ-ын Засгийн газраас манай улсад олгох экспортын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр баригдах тус замын нөлөөлөлд өртсөн аж ахуйн нэгжүүд газраа чөлөөлж эхлээд байна. Тухайлбал, […]

Агаарын бохирдлыг бууруулах газрын даргаар Б.Цацралыг томиллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамжаар нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын даргаар Б.Цацралыг томиллоо. Б.Цацрал нь 2008-2013 онд БНСУ-ын Гванжугийн Шинжлэх ухааны технологийн их сургуульд “Зүүн хойд Азийн томоохон хот суурин болон байгалийн суурь нөхцөл дэхь нүүрстөрөгч агуулсан аэрозолын хими, физик, оптик шинж чанар” сэдвээр Боловсролын доктор хамгаалсан. Түүнчлэн 2005-2006 онд Монгол фермер […]