Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Өвлийн олимпд хоёр Солонгос НЭГ ТУГИЙН ДОР жагсана

Хойд ба Өмнөд Солонгосын албаныхны уулзалт болж байгаа билээ. Өчигдөр Пёнчаны өвлийн олимпийн наадмын нээлт, хаалтын ёслолд хоёр орны баг тамирчдыг нэг тугийн дор жагсаах тохиролцоонд хүрчээ. Хоёр орны баг тамирчид аль нэг улсынхаа далбаан дор биш, Солонгосын хойгийн газарзүйн дүрстэй тугийн дор хамт жагсах юм байна. Тэд өмнө нь “Сидней-2000”, “Афин-2004” зуны олимп, “Турин-2006” […]

Тоймч Б.Дашзэвэгт есөн жилийн ХОРИХ ЯЛ оноолоо

Өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд иргэн Б.Дашзэвэгт холбогдох хэргийн шүүх хурал боллоо. Шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар есөн жилийн хорих ял оноов. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт […]

Өвөрмонголын загварын зах зээлд “CABI” брэнд хөл тавьлаа

Чамин тансаг, гоё сайхны дээд, мөрөөдлийн гэмээр тансаг даашинзуудыг нь урлагч загвар зохион бүтээгч Д.Отгонжаргалыг “Гоёлын даашинзны хатанхаан” хэмээн өргөмжилөхөд үгүйсгэх хүн үгүй биз. Тэрбээр Монгол дахь “O couture” хувцас, загварын брэндээ Өвөрмонголын зах зээлд “Cabi” нэрээр нэвтэрч, шинэхэн дэлгүүрийнхээ нээлтийг хийсэн байна. Монгол хүний ур ухаанаар бүрдсэн гайхалтай даашинзнууд, өөртөө итгэлтэй ихэмсэг гоо бүсгүйчүүдийн […]

Утааг бууруулахад Буриад улстай хамтран ажиллана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр Буриад Улсын Төрийн тэргүүн Цыденов Алексей Самбуевичтэй уулзлаа. Хотын дарга С.Батболд  хэлэхдээ “Эрхэм хүндэт Цыденов Алексей Самбуевич тантай анх удаа уулзаж, танилцаж байгаадаа баяртай байна. Улаанбаатар хотод  тавтай зочилж, бидний хамтын ажиллагаа шинэ эхлэл тавина гэдэгт итгэлтэй байна. Улаанбаатар Улаан-Үд хотууд нь 1996 онд хамтран ажиллах […]

ХУД-ээс Бизнесийн шинэ санаачилгад 10 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгоно

Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Швейцарийн Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Startup Weekend” арга хэмжээг ирэх сарын 02-04-нд зохион байгуулах болжээ. Шинэ санал санаачлагаа бизнес болгон өргөжүүлэх боломжийг 15-34 насны залууст олгох зорилго бүхий энэхүү арга -хэмжээнд оролцох хүсэлтэй иргэдийг энэ сарын 28-ныг дуустал https://goo.gl/form/MB6xgwHEfs8atDg1 цахим хуудсаар бүртгэж байна. Арга хэмжээнд оролцсон иргэдээс шинэ, уламжлалт бус, […]

НӨАТ-ын буцаан олголтод 22 мянган иргэн хамрагдах боломжгүй болжээ

2018 оны эхний улиралд багтаан НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн дансанд шилжүүлнэ. Энэ хүрээнд Цахим төлбөрийн баримтын систем буюу ebarimt.mn цахим хаягт бүртгэлтэй иргэдийн мэдээллийг хянаж, баталгаажуулах ажлыг Татварын ерөнхий газраас зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар ebarimt.mn цахим хаягт 655 мянга 245 иргэний мэдээлэл бүртгэлтэй байгаагаас 22 мянга 192 иргэний мэдээлэлд зөрчил гарчээ. Тодруулбал дээрх иргэд овог, нэр, дансны дугаараа буруу эсвэл […]

Ерөнхий сайд Бизнес эрхлэгчидтэй ЗАНГИАГҮЙ УУЛЗАЛТ хийлээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д хийсэн ажлын айлчлал өндөрлөж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус улсын Ерөнхий сайд Ли Наг Ентэй ганцаарчлан уулзсаны дараа албан ёсны хэлэлцээ хийсэн. Мөн өдөр хоёр улсын Ерөнхий сайд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо. Мөн өдрийн өглөө Монгол […]

Хүүхдийн тасгуудад “АГААР ЦЭВЭРШҮҮЛЭГЧ” суурилууллаа

Жил бүрийн аравдугаар сараас дараа жилийн гуравдугаар сар хүртэл томуу, томуу төст өвчлөлийн улирал явагддаг. Томуу, томуу төст өвчнөөр хүүхэд, үүнд ялангуяа 5 хүртэлх насны хүүхэд хамгийн олонтаа өвчилдөг. Иймээс ч нийслэлд дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинетийн үзлэг, нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн ачаалал ихээр нэмэгддэг. Энэ байдлыг харгалзан  Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Дэлхийн […]

“Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөн болно

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор, БСШУСЯ-наас “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөнийг зохион байгуулах гэж байна. Зөвлөгөөн маргааш Төрийн ордонд эхэлнэ. Зөвлөгөөнд нийт 3400 багш, ажилчид оролцох бөгөөд маргааш болох эхний хэсгийн зөвлөгөөнд 800 гаруй багш, албан хаагчид оролцох юм. “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” улсын хоёрдугаар зөвлөгөөнөөр ерөнхий боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх шийдэл, арга замын […]

Төрийн банкны гүйцэтгэх захирлаар томилогдсон Г.Дөлгөөнтэй танилцана уу!

Төрийн банкны ТУЗ-ийн хурлын шийдвэрээр тус банкны Гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнг чөлөөлж оронд нь Г.Дөлгөөнийг томилжээ. Г.Дөлгөөн нь МУИС-ийн олон улсын эдийн засагч, Люксембургийн Их сургуулийг банк, санхүүгийн магистр зэрэгтэй тус тус төгсчээ. Тэрбээр Монголбанкны нягтлан бодогч, Хяналт шалгалтын газарт ахлах хянан шалгагч хүртэл банкны салбарт нийт найман жил ажиллажээ. Мөн дэлхийн санхүүгийн төв гэгддэг Люксембургийн […]