Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Алслагдсан автозамуудад “халтиргаа гулгаанаас сэргийлэх ажил” хийгдэнэ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өнгөрөгч онд нийслэл хотын зам талбайн цэвэрлэгээ, халтиргаа гулгаанаас сэргийлэх ажлыг онцгойлон анхаарч ажилласан билээ. Улаанбаатар хотын алслагдсан хэсгүүдийн зам талбайн цэвэрлэгээг Нисэх Яармаг, Биокомбинат, Шувуун фабрик, Найрамдлын зам, Хүй долоон худаг, Эмээлтийн зам, Тээврийн товчооны замуудыг бүрэн эзэнтэй болгож жилийн 4 улиралд тогтмол арчилгаатай байлгах бодлого, зорилт баримтлан ажилласан […]

Ашгийн бус “Ногоон сан” ТББ хамтарч байгуулахаар боллоо

Нийслэл хотод үйл ажиллагаа тогтмол явуулдаг 70 гаруй аж ахуйн нэгжийг эгнээндээ нэгтгэдэг “Улаанбаатар худалдааны танхим”-ын гишүүд агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах, энэ ажлын хүрээнд “Ногоон сан” төрийн бус байгууллага байгуулах саналаа Засаг даргын зөвлөлийн хуралд өчигдөр танилцууллаа. Уг сан нь ашгийн бус, төр бизнесийн салбарынхан хамтран агаар, […]

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эрт илрүүлэх нь ЧУХАЛ байна

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс ‘’Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт үеийн илрүүлэлт, оролцоо’’ сэдэвт сургалтыг Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв болон БНСУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүрээлэнтэй хамтран амжилттай зохион байгууллаа. Монгол Улсын хүн амын 4 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлдэг. Хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг эрт илрүүлж, арга хэмжээ авсанаар хөгжлийн бэрхшээлийг 30 хувиар […]

Пакистаны Малала охины дүрээр ХҮҮХЭЛДЭЙ бүтээжээ

Нобелийн энх тайвны шагналт, Пакистаны охидын боловсролын төлөө тэмцэгч Малала Юсуфзай охин өөрийн эр зориг, үзэл бодлоороо дэлхий нийтийн хүндэтгэлийг хүлээсэн билээ. Тэгвэл хүн төрөлхтөнд үлгэр дуурайл болсон Малала охины дүрээр хүүхэлдэй бүтээсэн байна. Бүх цаг үед охидын хамгийн дотны найз нөхөр байж ирсэн хүүхэлдэйг Малалагийн дүрээр бүтээсэн нь залуу үед эерэг нөлөөллийг үзүүлнэ хэмээн […]

Манай улс “Аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн цахим сан”-тай болно

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар 21 аймгийн удирдлага болон холбогдох албан тушаалтнуудтай цахим хурал хийлээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн цахим сан”-г байгуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд ЗГХЭГ-ын даргын тушаалаар аж үйлдвэрийн нэгдсэн тооллого хийж цахим сан бүрдүүлж байна. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж үйлдвэр эрхлэгч […]

Хотын захиргаа Яармагийн дэнж рүү нүүнэ

Хотын захиргааг Яармагийн дэнж рүү энэ онд багтаж нүүлгэх болсон тухай Улбаанбаатар хотын дарга С.Батболд хэллээ. Өөрөөр хэлбэл, НЗДТГ, НИТХ болон нийслэлийн харьяа 33 агентлаг, зарим үйлдвэрийн газрыг нүүлгэх аж. Ингэснээр 35 мянган төрийн албан хаагчаас гадна 30 мянган иргэн хотоос гарна гэж тооцоолжээ. Яармагийн дэнж нь дэд бүтэц сайн хөгжсөн төдийгүй, сул талбай их […]

Хүүхдүүдийг дээрэмддэг бүлэг этгээдийг баривчилжээ

Өдрийн цагаар бага насны хүүхдүүдийг айлган сүрдүүлэн, зодож гэмтээн эд зүйлүүдийг дээрэмддэг бүлэг этгээдүүдийг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчид илрүүлэн баривчилжээ. Дээрх этгээдүүд нь урьд онуудад дээрмийн гэмт хэрэг үйлдээд эрэн сурвалжлагдаж байсан аж. Цагдаагийн байгууллагаас 20 настай А, 21 настай Х, 19 настай Б нарын 12 удаагийн дээрмийн үйлдлийг тогтоон шалгаж […]

Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслүүдийг баталлаа

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох хууль, тогтоолын төслүүдийг баталлаа. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцууллаа. Хуулийн төсөлд банкны активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулах, […]

АНУ-д түр ажиллах виз мэдүүлэх боломжтой боллоо

АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яамнаас улирлын чанартай болон хөдөө аж ахуйн салбарт ажиллах зөвшөөрөл олгодог H-2A болон H-2B визээр 2018 онд тус улсад нэвтрэх боломжтой орнуудын жагсаалтыг шинэчлэн гаргасан байна. Дээрх жагсаалтад Монгол Улс анх удаа багтжээ. Дотоод аюулгүй байдлын яамнаас H-2A визээр нэвтрэх боломжтой 82, H-2B ангиллын визээр нэвтрэх боломжтой 81 орныг танилцуулсан байна. […]

Завханы хөгжимт жүжгийн “ЭТҮГЭН” чуулга Энэтхэг улсад тоглов

Энэтхэг улсад энэ сарын 13-15-ны өдрүүдэд Олон улсын дуу, бүжгийн наймдугаар наадамд оролцсон Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын “Этүгэн” чуулгын уран бүтээлчид тус улсын Ассам, Баруун Бенгаль мужуудад болон  нийслэл Шинэ Дели хотноо айлчлан тоглолт хийв. Шинэ Дели хотын Урлагийн академийн концертын “Камани”  хэмээх их танхимд энэ сарын 15-нд тус чуулгын тоглолтыг үзэж сонирхсон  урлаг […]