Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Жүжигчин Ц.Ганцэцэг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” хүртлээ

Хувьсал” продакшны сэргэлэн адтай, алаг нүдэн жүжигчин бүсгүй Ц.Ганцэцэг өдгөө хоёр хөөрхөн хүүгийн ээж, тайз дэлгэц дээр чадварлаг жүжигчин юм. Тэгвэл Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Д.Ганцэцэг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаалгажээ.

Монгол, Норвегийн Вант Улсын хооронд Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

Монгол Улс, Норвегийн Вант Улсын хооронд Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн өдрийг Норвегийн Вант Улсын нийслэл Осло хотноо 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлэв. Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Норвегийн ГХЯ-ны Улс төрийн газрын Орлогч Ерөнхий захирал Р.Квиль Элчин сайдыг хүндэтгэн үдийн зоог барив. Энэ үеэр Дипломат харилцаа тогтоосны […]

Дэлхийд энтэй МОНГОЛ ЭМЧ эх орондоо ирлээ

Францын мэс заспын академийн хүндэт гишүүнээр өргөмжлөгдсөн ХСҮТ-ийн Ерөнхий захирал, Анагаахын шинжлэх ухааны доктор Ж.Чинбүрэн өчигдөр эх орондоо ирлээ. Түүнийг өнөөдөр эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзан баяр хүргэж, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхэнийг хүслээ. Тэрээр Дэлхийн хамгийн нэр хүндтэй Францын мэс засалчдын академийн хүндэт гишүүний өргөмжлөлийг  гардан авсан юм. Ингэсэнээр Азиас энэ […]

ХУД “Нэг цэгийн жишиг үйлчилгээ”-ний төвтэй боллоо

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас Төрийн үйлчилгээг иргэдэд нэг дороос шуурхай хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Нэг цэгийн үйлчилгээний жишиг төв”-өө шинэчлэн өнөөдөр нээлээ.  “Нэг цэгийн жишиг үйлчилгээний төв” нь олон улсын жишигт нийцсэн, иргэд төрийн үйлчилгээ авахад хүндрэл бэрхшээл үүсэхгүй, иргэдийн хэрэгцээнд тулгуурлан дүүргийн “Иргэдэд үйлчлэх төв байр”-ны нэгдүгээр давхарт нээгээд […]

Куба 2050 он гэхэд ХОРТ ХАВДАРГҮЙ улс болох зорилт тавьжээ

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Р.Делгадо Консепсионыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Р.Делгадо Консепсион эрүүл мэндийн салбар нь хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хамгийн тохиромжтой салбарын нэг болохыг онцлон тэмдэглээд, эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, санал санаачилга, […]

Улаанбаатар хот ГОЁЛ ЧИМЭГЛЭЛИЙН моддоор өнгө нэмнэ

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж Төв аймгийн Борнуур, Баянчандмань, Дархан, Сэлэнгэ аймгийн мод үржүүлгийн газраар энэ сарын 10-12-ны хооронд ажиллалаа. Ажлын зорилго нь 2018 онд хотын ногоон байгууламжийн төлөвлөлтөнд гоёл чимэглэлийн модлог ургамлыг түлхүү тарих болсонтой холбоотой гоёлын модны нөөцийн судалгааг гаргаж байгаа юм. 2018 онд […]

Цалинтай чөлөөний ачаар ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧИН буурчээ

Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг Баянгол дүүргийн Эмүжин хүүхдийн эмнэлэг, тус дүүргийн хүүхдийн эмнэлэг, ахмадын эмнэлэг, “Угтахуй” өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа.Эмүжин хүүхдийн эмнэлэг нь 24 цагаар тус дүүргийн хүүхдийн амбулаторийн тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд 2018 оны 01 дүгээр сарын 15-ний өдрийн байдлаар нийт 74 хүүхэд ирж үзүүлсний 51 хүүхэд […]

Саудын Арабчууд 35 жил хүлээсний эцэст КИНО ТЕАТР-тай боллоо

Саудын Араб улс 35 жил хориглосны эцэст анх удаа өргөн дэлгэцээр кино үзүүллээ. Тэдний кинотеатрт үзсэн хамгийн анхны кино нь Америкийн 2017 онд бүтээсэн “Эможи фильм” хүүхэлдэйн кино болжээ. Үзэгчид зөвхөн кино үзээд зогссонгүй, поп корно хүртэл худалдан авч байлаа. Тус улсад 1980-аад оны эхнээс кинотеатруудыг хориглосон байна. Тиймээс тус улсын иргэд хөрш Бахрейн улсад […]

Алба хаагчид МАНСУУРУУЛАХ БОДИСЫН талаар мэдээлэл авлаа

Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас замын цагдаагийн алба хаагчдад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын ойлголт, хойшлуулшгүй ажиллагааны талаар сургалт зохион байгууллаа. Сургалтаар алба хаагчид үүргээ гүйцэтгэж байхдаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, хадгалж, тээвэрлэж яваа жолооч, зорчигчтой таарсан тохиолдолд ямар арга хэмжээ авахыг болон энэ тухай шинээр батлагдан мөрдөгдөж буй хуулиудад хэрхэн […]

Монгол улсад Сүрьеэ өвчинтэй тэмцэж, устгах ХӨТӨЛБӨР хэрэгжинэ

УИХ-ын НББСШУ-ны Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг өчигдөр Харвардын профессор Меган Мурай, MHI (Эм Эйч Ай) төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагч, профессор Д.Ганмаа нарыг хүлээн авч уулзав. Уулзалтад мөн тус байгууллагын төслийн менежер, мэргэжилтнүүд оролцов. Меган Мурай нь Харвардын их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн Эпидемиологийн тэнхмийн профессор бөгөөд халдварт өвчин, тэр дундаа сүрьеэгийн үүсгэгч, тархвар […]