Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

Пакистаны Малала охины дүрээр ХҮҮХЭЛДЭЙ бүтээжээ

Нобелийн энх тайвны шагналт, Пакистаны охидын боловсролын төлөө тэмцэгч Малала Юсуфзай охин өөрийн эр зориг, үзэл бодлоороо дэлхий нийтийн хүндэтгэлийг хүлээсэн билээ. Тэгвэл хүн төрөлхтөнд үлгэр дуурайл болсон Малала охины дүрээр хүүхэлдэй бүтээсэн байна. Бүх цаг үед охидын хамгийн дотны найз нөхөр байж ирсэн хүүхэлдэйг Малалагийн дүрээр бүтээсэн нь залуу үед эерэг нөлөөллийг үзүүлнэ хэмээн […]

Манай улс “Аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн цахим сан”-тай болно

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар 21 аймгийн удирдлага болон холбогдох албан тушаалтнуудтай цахим хурал хийлээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Аж үйлдвэрийн мэдээллийн нэгдсэн цахим сан”-г байгуулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд ЗГХЭГ-ын даргын тушаалаар аж үйлдвэрийн нэгдсэн тооллого хийж цахим сан бүрдүүлж байна. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж үйлдвэр эрхлэгч […]

Хотын захиргаа Яармагийн дэнж рүү нүүнэ

Хотын захиргааг Яармагийн дэнж рүү энэ онд багтаж нүүлгэх болсон тухай Улбаанбаатар хотын дарга С.Батболд хэллээ. Өөрөөр хэлбэл, НЗДТГ, НИТХ болон нийслэлийн харьяа 33 агентлаг, зарим үйлдвэрийн газрыг нүүлгэх аж. Ингэснээр 35 мянган төрийн албан хаагчаас гадна 30 мянган иргэн хотоос гарна гэж тооцоолжээ. Яармагийн дэнж нь дэд бүтэц сайн хөгжсөн төдийгүй, сул талбай их […]

Хүүхдүүдийг дээрэмддэг бүлэг этгээдийг баривчилжээ

Өдрийн цагаар бага насны хүүхдүүдийг айлган сүрдүүлэн, зодож гэмтээн эд зүйлүүдийг дээрэмддэг бүлэг этгээдүүдийг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчид илрүүлэн баривчилжээ. Дээрх этгээдүүд нь урьд онуудад дээрмийн гэмт хэрэг үйлдээд эрэн сурвалжлагдаж байсан аж. Цагдаагийн байгууллагаас 20 настай А, 21 настай Х, 19 настай Б нарын 12 удаагийн дээрмийн үйлдлийг тогтоон шалгаж […]

Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслүүдийг баталлаа

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох хууль, тогтоолын төслүүдийг баталлаа. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцууллаа. Хуулийн төсөлд банкны активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулах, […]

АНУ-д түр ажиллах виз мэдүүлэх боломжтой боллоо

АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яамнаас улирлын чанартай болон хөдөө аж ахуйн салбарт ажиллах зөвшөөрөл олгодог H-2A болон H-2B визээр 2018 онд тус улсад нэвтрэх боломжтой орнуудын жагсаалтыг шинэчлэн гаргасан байна. Дээрх жагсаалтад Монгол Улс анх удаа багтжээ. Дотоод аюулгүй байдлын яамнаас H-2A визээр нэвтрэх боломжтой 82, H-2B ангиллын визээр нэвтрэх боломжтой 81 орныг танилцуулсан байна. […]

Завханы хөгжимт жүжгийн “ЭТҮГЭН” чуулга Энэтхэг улсад тоглов

Энэтхэг улсад энэ сарын 13-15-ны өдрүүдэд Олон улсын дуу, бүжгийн наймдугаар наадамд оролцсон Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын “Этүгэн” чуулгын уран бүтээлчид тус улсын Ассам, Баруун Бенгаль мужуудад болон  нийслэл Шинэ Дели хотноо айлчлан тоглолт хийв. Шинэ Дели хотын Урлагийн академийн концертын “Камани”  хэмээх их танхимд энэ сарын 15-нд тус чуулгын тоглолтыг үзэж сонирхсон  урлаг […]

Өвлийн олимпд хоёр Солонгос НЭГ ТУГИЙН ДОР жагсана

Хойд ба Өмнөд Солонгосын албаныхны уулзалт болж байгаа билээ. Өчигдөр Пёнчаны өвлийн олимпийн наадмын нээлт, хаалтын ёслолд хоёр орны баг тамирчдыг нэг тугийн дор жагсаах тохиролцоонд хүрчээ. Хоёр орны баг тамирчид аль нэг улсынхаа далбаан дор биш, Солонгосын хойгийн газарзүйн дүрстэй тугийн дор хамт жагсах юм байна. Тэд өмнө нь “Сидней-2000”, “Афин-2004” зуны олимп, “Турин-2006” […]

Тоймч Б.Дашзэвэгт есөн жилийн ХОРИХ ЯЛ оноолоо

Өчигдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд иргэн Б.Дашзэвэгт холбогдох хэргийн шүүх хурал боллоо. Шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар есөн жилийн хорих ял оноов. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт […]

Өвөрмонголын загварын зах зээлд “CABI” брэнд хөл тавьлаа

Чамин тансаг, гоё сайхны дээд, мөрөөдлийн гэмээр тансаг даашинзуудыг нь урлагч загвар зохион бүтээгч Д.Отгонжаргалыг “Гоёлын даашинзны хатанхаан” хэмээн өргөмжилөхөд үгүйсгэх хүн үгүй биз. Тэрбээр Монгол дахь “O couture” хувцас, загварын брэндээ Өвөрмонголын зах зээлд “Cabi” нэрээр нэвтэрч, шинэхэн дэлгүүрийнхээ нээлтийг хийсэн байна. Монгол хүний ур ухаанаар бүрдсэн гайхалтай даашинзнууд, өөртөө итгэлтэй ихэмсэг гоо бүсгүйчүүдийн […]