Холын зай: Off
Холын зай:
km Set radius for geolocation
Хайх

“Монгол Банхар”-ын зурагтай МӨНГӨН ЗООС худалдаанд гаргалаа

Монголбанк нь Эрдэнэсийн сангийн тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу Монгол Улсын болон олон улсын нийтлэг ач холбогдол бүхий тэмдэглэлт ой,  онцгой чухал үйл явдлыг тохиолдуулан үнэт металлаар дурсгалын зоос үйлдвэрлүүлдэг ба 2018 оны “Нохой” жилийг угтан “Монгол Банхар” мөнгөн зоосыг худалдаанд гаргалаа. Монголбанк “Эрдэнэсийн сан”-гийн дурсгалын зоосны цуглуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах зорилгоор 1972 оноос эхлэн 12 […]

Сар шинээр хойд хилийн зарим БООМТ ажиллахгүй

Сар шинийн баярын өдрүүдэд хойд хилийн Алтанбулаг боомт 24 цагаар амралтгүй ажиллана гэж ХХЕГ-аас мэдээллээ. Мөн агаарын болон төмөр замын боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна. Харин хойд хилийн Эрээнцав боомт даваагаас ням гарагт 08.00-17.00 цаг хүртэл ажиллах бол Ульхан боомт энэ сарын 16-нд, Цагааннуур, Боршоо, Ханх, Арцсуурь, Тэс боомтууд 15-17-нд амрахаар болжээ.

Өвлийн олимпийн үеэр Пёнчан хотын НҮҮР ЦАРАЙ болсон газруудаар зочлоорой

Өмнөд Солонгосын ПёнЧан хотод энэ сарын 25 хүртэл болох өвлийн олимп зохиогдох юм. Өвлийн наадмын үзэхээр зорин ирсэн хэн бүхэнд тус хотын нүүр царай болсон газруудаар зочлох боломжтой ажээ. Энэ газруудын тухай товч мэдээллийг хүргэе. “Daegwallyeong” ХОНЬ ҮРЖҮҮЛГИЙН ГАЗАР                 ПёнЧан хотод олон эзэмшил газар байдаг. Гэхдээ “Daegwallyeong […]

УИХ-ын Чуулганаар цагаачлах иргэдийн тоо, бүтэц байршлыг хэлэлцэнэ

Хуралдаанаар Монгол Улсад 2018-2020 онд цагаачлуулж болох гадаад иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай, УИХ-ын хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай зэрэг хууль тогтоолын төслийг хэлэлцэх юм. Үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын гишүүн А.Ундраа, Н.Амарзаяа, Б.Дэлгэрсайхан, Г.Тэмүүлэн нараас Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан “Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын өнгөрсөн […]

Монгол улсын сүүний үйлдвэрлэл ШИНЭ ШАТАНД гарах шаарлагатай

Сүү үйлдвэрлэлийн салбарыг шинэ шатанд гаргах, тулгамдсан асуудлаа хэлэлцэн, төрийн бодлого, зохицуулалтаар дэмжлэг үзүүлэх боломжийг тодорхойлох зорилготой “Сүүний салбарын шинэчлэл-тогтвортой бэлтгэн нийлүүлэлт” чуулга уулзалт 2018.02.07-нд болсон билээ. Салбарын мэргэжлийн холбоод, сүү үйлдвэрлэгч, фермерүүд, эрдэмтэн судлаачид оролцсон уулзалтаас гаргасан саналыг Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Говьсайхан, Монголын үхэр үржүүлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Ж.Баттөгс, “АПУ Дэйри” ХХК-ийн […]

ФОТО: Монгол улсын АВАРГА МАЛЧИД Ерөнхий сайдаас шагналаа гардлаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх орон нутагт томилолтоор ажиллахдаа Улсын аварга малчны болзол хангасан нэр бүхий малчдад шагналыг нь гардууллаа. Хэнтий аймгийн Баянхутаг сумын малчин Г.Гонгорбаатар, Л.Лувсанбаяр, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Д.Нямдорж нар энэ жил Улсын аварга малчнаар тодорсон байна. Дээрх малчид жил дараалан мал сүргээ өсгөж үржүүлэн, малынхаа үүлдэр угсааг сайжруулахад онцгой анхаарч иржээ. […]

ФОТО: Газар хөдөлсөн ТАЙВАН-ийн Хуалин хотод МОНГОЛ ОЮУТНУУД байжээ

Өнгөрсөн мягмар гаригт (2018.02.06) 6.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон Тайванийн зүүн эргийн Хуалиан хотод монгол оюутнууд байжээ. Тэднийг газар хөдлөлтийн бүсээс 200 км-ийн зайтай газарт нүүлгэн шилжүүлсэн талаар Монгол Улсын Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээллээ. Тайванийн Хуалиан хотын Цжучи их сургуульд 6 оюутан, Дунва их сургуульд 10 оюутан тус тус суралцдаг байна. Газар […]

Монголын түүхийг бүтээлцсэн Маршал Х.Чойбалсаны МЭНДЭЛСЭН ӨДӨР тохиож байна

Та бидний мэдэх Хорлоогийн Чойбалсан нь 1895 оны 2 сарын 8-нд Манж Чин гүрний Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуунд Жамцын хүү болон мэндэлсэн гэдэг. Маршалын эцгийн нэр Жамц хэмээх боловч, тэрээр эх Хорлоогийн нэрээр овоглосон аж. Түүнийг төрөхөд Дугар хэмээн нэрлэсэн хэдий ч, Монгол дахь Төвдийн Буддын шашины “Чойбалсан” хийдэд шавилан сууж байснаас Чойбалсан […]

Эх оронч залуусын халуун амь, бүлээн цусаар бичигдсэн “МАШ НУУЦ 2” кино дэлгэцнээ

Эх оронч залуусын халуун амь, бүлээн цусаар бичигдсэн ч цагийн эрхээр бүдгэрч буй түүхэн үйл явдлыг эргэн сануулах гайхалтай бүтээлийг “Фантастик” болон “Жийж” продакшныхан үзэгчиддээ толилуухад бэлэн болжээ. Тэд гурван жилийн өмнө буюу 2015 онд 1970-аад оны барилгын цэргийн ангид болсон жинхэнэ бослогын үнэн түүхийг харуулсан “Маш нууц” хэмээх уран бүтээлийг дэлгэцнээ амьдруулсан байдаг. Харин […]

Японд их хэмжээний ЦАС орж, иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг сануулжээ

Япон улсын Фукуй болон Ишикава мужид их хэмжээний цас орж, цасан шуурга шуурч эхэллээ. Японы цаг уурын албанаас өгч байгаа мэдээлллээр өнөө өглөөний 8 цагийн байдлаар Ишикава мужийн Кага хотод орсон цасны зузаан 1,4 метрт хүрсэн байна. Харин Фукуй мужийн зарим нутагт 1,3 метр хүртэл зузаан цас орж цасан бүрхүүл тогтоод байна. Фукуй мужийн хувьд […]